П.АМГАЛАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д албан ёсны айчлалын үеэрээ Монгол Улсын Оюуны өмчийн газар болон АНУ-ын Патент, барааны тэмдгийн газар хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэ үйл явдал  Ерөнхий сайдын  тус улс дахь айлчлалын нэг гол үйл явдал болсон юм. Уг санамж бичигт Монгол Улсын талаас Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан, АНУ-ын талаас АНУ-ын Патент, барааны тэмдгийн газрын дарга Катерин Видалнар гарын үсэг зуржээ. Ингэснээр талууд ирэх таван жилийн хугацаанд хамтран ажиллах аж. Уг санамж бичгийн хүрээнд инновац, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд оюуны өмчийн гүйцэтгэх үүрэг, оюуны өмчийг эзэмших, ашиглах, хамгаалахад чиглэсэн уулзалт, сургалт, семинар зохион байгуулах, оюуны өмчийг олон нийтэд сурталчлах, патент, барааны тэмдгийн шинжээчдийг сургах, харилцан туршлага, мэдээлэл солилцох зэргээр  хамтран ажиллах юм байна.

Эх сурвалж:www.polit.mn