Н.ЖАРГАЛМАА

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос баруун бүсийн “Драгон” авто возкалыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ оны тавдугаар сараас эхлэн баруун бүсийн стандартын шаардлагад нийцсэн авто вокзалын барилгын ажил эхэлжээ. ЗТХЯ-наас одоогийн авто вокзалыг тавдугаар баазын цаана буй Номин Холдингийн агуулах руу нүүлгэх шийдвэр гаргасан байна. Энэ талаар Хот хоорондын тээвэрчдийн холбооны тэргүүн Б.Ёндонжамц “Тус шийдвэр судалгаагүйгээр хэт нэг талын ашгийг харсан. Тус газар зориулалтын бус агуулахын барилга. Авто вокзал руу нийтийн тээврийн 30 гаруй чиглэл явдаг бол тэнд ердөө гурван чиглэлд богино эргэлтийн тээвэр явдаг.Энэ нь иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулаад зогсохгүй хулгайн тээврийг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Драгон авто вокзалын үйл ажиллагаа хэвийн шинэ барилга ашиглалтанд ортол нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлага үүсээгүй. Драгон Холдингийн нэгдүгээр давхар Автотээврийн Үндэсний Төвийн албан ёсны өмч атал уг шийдэрийг гарагсан нь гайхмаар. Тиймээс Драгон авто вокзалыг нүүлгэх шийдвэрээ эргэн харах хэрэгтэй” хэмээн хэллээ.

Эх сурвалж: www.zms.mn