ҮЗЛЭГТ ХАМРАГДААГҮЙ ТОХИОЛДОЛД ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага, ажиллах журам”–ын дагуу ойн баялгийг ашиглаж буй ойн мэргэжлийн байгууллагуудад түвшин тогтоох үзлэгийг 2023 оны наймдугаар сарын 01-ээс аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Ойн газрын даргын тушаалын дагуу зохион байгуулагдана.
Уг ажлын хүрээнд 2023 оны наймдугаар сарын 01-ээс наймдугаар сарын 11-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй “Ойн дагалт баялгийн хамгаалах, ашиглах” тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудад түвшин тогтоох үзлэг хийгдэж байгаа тул ойн мэргэжлийн байгууллагууд үзлэгтээ хамрагдана уу.
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үзлэгт хамрагдаагүй ойн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг анхааруулж байна.