Б.ТУУЛ
Монгол зургийн нэрт төлөөлөгч, уран бүтээлч, бурхан урлаач, мөнгөн тэмдэгтийн зураач “Уран” хэмээн алдаршсан Ц.Минжүүрийн мэндэлсний 111 жилийн ойн тусгай үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд үүдээ дэлгэж, "үүц"-ээ задалж байна. Тус үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн сан хөмрөг, Монголын урчуудын эвлэлийн сан хөмрөг, Гэр бүл, үр хойчид нь хадгалагдаж байгаа эх бүтээл, эскиз зураг бүхий 60 гаруй бүтээлийг дэлгэн толилуулж байна.
Үзэсгэлэнгийн нээлтэд Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан, Монголын Уран Зургийн Галерейн захирал Б.Сарантуяа, Монголын Урчуудын эвлэлийн дарга П.Ганбат болон зураачийн гэр бүлийн төлөөлөл оролцлоо. Үзэсгэлэн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
Эх сурвалж: www.zms.mn