Б.ТУУЛ

Хэнтий аймаг, Чингис хот, Дадал сум Дэлүүн болдог бол аялал жуулчлалын хувьд хамгийн эрэлттэй байх маршрутын нэг. Байгалийн сайхан цогцолсон энэ газар “Чингисийн гэрэлт хөшөө”-ний дэргэд,  хол ойроос ирсэн зочин гийчин хэний ч сонирхлыг татах нэгэн музей байдаг юм байна.

Асууж сураглаад зориод очвол, даруухан төрхтэй хоёр давхар дүнзэн байшинд   “Монголын түүх”, “Монголын нууц товчоо” бараг бүхлээрээ багтах тийм л сонин содон үзмэр дүүрэн байх  ажээ. Шагдарын Янжмаа гуай гэх энэ бүсгүй түүх өгүүлсэн хүрэн дүнзэн байшинг өөрийн сонирхол, хүч хөдөлмөрөөрөө тордож, аймгийн төвийн музейд ч байхгүй ховор сайхан үзмэрүүдээр баяжуулж, олон хүнд Монголын түүх, монголчуудын соёлыг түгээж байгаа буянтай нэгэн юм.  Эрхэм уншигч танд сонирхолтой содон санагдах зүйлсийг ийнхүү дурандав.

Эх сурвалж: www.zms.mn