Б.ТУУЛ

Төв аймаг байгуулагдсан түүхт 100 жилийн  ойг тохиолдуулан Монголын Уран Зургийн Галерей нь Төв аймгийн музейтэй хамтран  Монголын орчин үеийн  дүрслэх урлагийн хөгжлийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан, төв нутгаас  төрөн гарсан зураач, уран бүтээлчдийн шилдэг бүтээлийн тусгай үзэсгэлэнг  зохион байгууллаа.  Үзэсгэлэнд  Төв аймгийн уран бүтээлчдийн 30 орчим бүтээлийг дэлгэж, үзэгчдэд толилуулсан юм.

 Зуун жилийн түүх хүүрнэх төв сайхан нутгийн уран бүтээлчдийн үзэсгэлэнгээс толилуулж байна.  

Эх сурвалж: www.zms.mn