Б.ТУУЛ

Ойрын өдрүүдэд усархаг бороо их орж, үер усны гамшиг нүүрлэж байгаатай холбогдуулан Цаг уур орчны шинжилгээний газраас иргэдэд дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод  дуу цахилгаантай бороо орно гэжээ. Тухайлбал: 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, +21...+23 градус дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. + байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, +20...+22 градус дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. +19...+21 градус дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэхийг ЦУОШГ-аас мэдээлж байна.

Иймд болзошгүй эрсдлээс сэрэмжлэж, аянга цахилгаан, үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

- Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах

- Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

-Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах

- Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах

- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх

- Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Эх сурвалж: www.zms.mn