Б.ТУУЛ
Хүй долоон худагт наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд буюу ирэх амралтын өдрүүдэд “Даншиг наадам-Хүрээ цам 2023” шашин соёлын арга хэмжээ Хүй долоо худагт болох билээ.
Хүй мандлын дэнжид энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг наадмын хүрээнд наймдугаар сарын 5-ны өдрийн 20:00 цагаас "City Of Nomads" оройн шоу тоглолтонд олон уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөх юм.
“Даншиг наадам-Хүрээ цам” наадам нь аялал жуулчлалын томоохон арга хэмжээнүүдийн нэг учраас НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас дэмжин, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулдаг уламжлалтай.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх энэхүү наадмын "Даншиг наадам-хүрээ цам 2022" фото сурвалжилгыг хүргэж байна.
Эх сурвалж: www.zms.mn