Б.ТУУЛ
Монгол, Германы мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тодруулбал, БОАЖЯ болон Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл боловсруулах дэд ажлын хэсгийн хурлыг энэ сарын 03, 04-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Тус хуралд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн тушаалаар байгуулагдсан дэд ажлын хэсгийн гишүүд болох салбар бүрийн төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тухайлбал, төрийн байгууллагууд, шинжлэх ухааны академи, судалгааны байгууллага, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Ажлын хэсэг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй Монгол Улсад үүсэж болзошгүй асуудлууд дээр бодлогын хэмжээнд хэрхэн ажиллах талаар хэлэлцэж, хуулийн төсөлд тусгах чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, санал дүгнэлтээ нэгтгэн олон нийтэд танилцуулах юм байна.
Эх сурвалж: www.zms.mn