Д.БОЛОР, Б.ТУУЛ

Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадмын Үндэсний сурын харваа алтан шар зурайгаас албан ёсоор эхэллээ. Нийт 21 аймгийн 27 баг, клубийн 300 харваач цэц мэргэнээ сорьж байгаа энэхүү харваанд Монгол улсын мэргэн тав, Монгол улсын Хүндэт мэргэн гурав, Монгол улсын гарамгай харваач, тод харваач, гоц харваач 18, аймгийн мэргэн, спортын мастер 80 гаруй харваач оролцож байна. Төв аймагчуудын дундаас үндэсний сурын харвааны Дархан мэргэн 2, Даян мэргэн 1, Улсын мэргэн 13, Гарамгай мэргэн 2, Гоц харваач 2, Онц харваач 3 төрөн гарч Богдхан уулын аймаг байгуулагдсанаас хойш Ардын төрийн их баяр наадмын Үндэсний сурын харвааны 15 түрүүг хүртсэн байна.

Эх сурвалж: www.zms.mn