Д.БОЛОР, Б.ТУУЛ

Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярт зориулж ёслол хүндэтгэлийн жагсаал, Төрийн далбаа, аймаг, сумдын туг мандуулах ёслолын арга хэмжээг Мөнх-Алдарын талбайд зохион байгууллаа.

 Тус ёслолд Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл ангиуд, Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагууд оролцсон юм. 

Энэхүү үйл ажиллагааны үеэр Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, Тэргүүн ахлагч Б.Алтангэрэл аймгийн ойн баяр, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн 100 жилийн ойг тохиолдуулан өөрийн санаачилгаар 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлсэн алсын зайн гүйлтээ 62 хоногийн хугацаанд дуусгасан нь цэрэг хүний эр зориг, ур чадвар, тэсвэр тэвчээрийг олон нийтэд сурталчлан таниулсан гайхамшигтай арга хэмжээ байлаа.

Тус аймгийн удирдлагууд энэ үеэр эрхэм дайчинд талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн нь энэхүү арга хэмжээг улам өнгөлж байсан юм. 


Эх сурвалж: www.zms.mn