Б.ТУУЛ
Төв аймаг үүсэн байгуулагдсны түүхт 100 жилийн ойн баяр наадмын хурал ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 80 дугаар зарлигаар дараах хүмүүсийг шагнаж, урамшууллаа.
Тодруулбал:
- “Соёлын гавьяат зүтгэлтэн” цолоор Баянцагаан сумын уугуул, Монгол улсын Үлэмж дархан мэргэн Цэдэвдоржийн Энхбат
- “Гавьяат малчин” цолоор Батсүмбэр сумын иргэн, Улсын аварга саальчин Цэдэндамбын Цогзолмаа
- “Гавьяат багш” цолоор Зуунмод сумын иргэн, төр захиргаа, боловсролын салбарын ахмад ажилтан Занаажавын Гончигсүрэн
- “Гавьяат эмч” цолоор Зуунмод сумын иргэн, Хүний их эмч Хинаатын Цэрэнлхам
- “Гавьяат агрономич” цолоор Зуунмод сумын иргэн, Улсын аварга тариаланч Төгс-Очирын Баярхүү
- “Гавьяат тээвэрчин” цолоор Зуунмод сумын өндөр настан, ахмад тээвэрчин Ширнэнгийн Готов
- “Гавьяат дасгалжуулагч” цолоор Эрдэнэ сумын ЕБС-ийн биеийн тамирын багш Бадамраагийн Болдбаатар
- “Гавьяат агрономич” цолоор Борнуур сумын иргэн, Улсын аварга тариаланч Бямбын Атартунгалаг
- “Гавьяат хуульч” цолоор Зуунмод сумын иргэн, Хууль хяналтын салбарын ахмад ажилтан Дагвадоржийн Жамбалдорж
- “Гавьяат барилгачин” цолоор Зуунмод сумын иргэн, Төв гэрэл ХХК-ний ерөнхий инженер Ойдовын Цагаанхүү
- “Гавьяат эмч” цолоор Дэлгэрхаан сумын иргэн, Хүний их эмч Бат-Очирын Бямбадаш нарыг шагнасан бол Төрийн дээд одон медаль, аймаг, салбарын шагналаар шагнагдсан эрхэм хүмүүсийг алдаршууллаа.
Эх сурвалж: www.zms.mn