Б.ЖАВХЛАН
Хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Дорноговь аймагт ХҮҮХДИЙН ПАРК”-ыг улсын төсвийн 5.4 тэрбум төгрөгөөр барьж өнөөдөр ашиглалтад орууллаа. Тус хүүхдийн парк нь30 метрийн өндөртэй, 20 кабинтай алсыг харагч, 24 хүүхдийн суудалтай далайн дээрэмчний завь,24 хүүхдийн суудалтай морин тойруулга, Мөргөлддөг машин, Агаарын эргэдэг гинжит тойруулга, Эргэдэг аяга, Усан завь, Хиймэл нуур (2500 м3 усны багтаамжтай), Нийтийн тоглоомын талбай,Тоглоомын элсний талбайгаас бүрдэж байгаа юм. Орон нутгийн иргэд хүүхдийн парк ашиглалтад орж буйд баяртай байгаагаа энэ үеэр хэлж байлаа. Энэ талаар Сайншанд сумын иргэн Э.Номин-Эрдэнэ "Аймагтаа хүүхдийн тогоомын төвтэй болсонд баяртай байна. Орон нутгийн иргэдийн хувьд намар хүүхдийн хувуас бэлдэх үеэр Улаанбаатар хотыг зорьж хүүхдүүдээ парк дээр тоглуулдаг байсан бол одоо хүссэн үедээ хүүхдүүдтэйгээ ирээд тоглох боломжтой болж байна. Хүүхэд бүхэн аз жаргалтай, хүсэл бүхэн нь биелэх болтугай" гэсэн юм.
Эх сурвалж: www.zms.mn