Д.ДАРАМБАЗАР

Хүүхдийн төв номын сан, Өвөр Монголын уран бичлэгийн холбоо хамтран олон улсын хүүхдийн уран бичлэгийн соёлын солилцооны хөтөлбөрийг зохион байгууллаа.  Тус соёлын солилцооны хөтөлбөр нь  2019 онд Улаан-Үд хотод болсон бол энэ жил Монгол улсад болж байна. Монгол уран бичлэгийг хөгжүүлэн таниулж, хадгалан хамгаалахад соёлын солилцооны хөтөлбөрийн  гол зорилго оршиж буйг Хүүхдийн төв номын сангийн захирал С.Хүрэлбаатар хэлж байлаа. Хөтөлбөрийн хүрээнд Өвөр Монголоос 62 зочид хүрэлцэн иржээ. Хөтөлбөрийн талаар Хүүхдийн төв номын сангийн захирал С.Хүрэлбаатар “Монгол уран бичлэгийг хөгжүүлэн таниулж, хадгалан хамгаалахад соёлын солилцооны хөтөлбөрийн  гол зорилго оршиж байгаа” гэв. Цаашид соёлын солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэн Халимаг, Тува зэрэг монгол үндэстнийг  хамруулах зорилготой юм байна. Соёлын солилцооны  хүрээнд ирсэн зочид энэ сарын 30-ныг хүртэл Монголын  үзэсгэлэнт газраар аялах юм. 

Эх сурвалж: www.zms.mn