Б.ТУУЛ
Төв аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн хүрээнд эрийн гурван наадмын зуун жилийн түүхийг өгүүлэх “Зуунаар өртөөлсөн уухай”, “Төв түмний эрийн гурван наадам, спортын алдартнууд”, “Богд Дүнжингаравын бөхчүүд” номуудын нээлт боллоо.
Уг бүтээлүүдэд Төв нутгаас төрсөн уяачид, удамт хурдан хүлгүүд, алдар цуугаа мандуулсан хүчит бөхчүүд, Үндэсний сурын харваа болон шагайн харвааны мэргэчүүд, жороо морьд, тив, дэлхий болон олимпын их наадамд улсынхаа нэрийг цуурайтуулсан Хөдөлмөрийн баатрууд, дасгалжуулагчид, их спортын амжилтаараа манлайлсан гавьяат тамирчдын талаар өгүүлжээ.
Төв аймгаас Ардын төрийн 3 аварга тэргүүтэй 65 улсын цолтой бөх төрөн гарсан, төрийн наадмын 14 түрүү, 13 үзүүрийг авсан хүчтэнүүдийн өлгий нутаг. Даншиг наадмын аварга, арслангууд олноороо төрж, түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн, Ардын хувьсгалын баяр наадмын түүхэнд хоёр Дархан аварга төрсөн цорын ганц аймаг хэвээр байна.
Эх сурвалж: www.zms.mn