Б. ТУУЛ

Монгол Улсын Соёлын элч, уран бүтээлч Ц.Ган-Эрдэнийн “Салхинд хийссэн хамхуулын үг” үзэсгэлэн Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн “Улаан гэр” галерейд Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 12-ныг хүртэлх өдрүүдэд  үзэгчдэд  хүргэсэн билээ. Тэрээр энхүү үзэсгэлэнд толилуулсан бүтээлээрээ дамжуулж,  хүн байгаль хоёрын хүйн холбоог  дүрслэх урлагийн олон төрөл,  уран бүтээлчийн мэдрэмжээр дамжуулан ийнхүү үзэгчдэд хүргэж байгаа нь монгол өв уламжлалаараа гангардаг монголчууд бидний хувьд сонихон бөгөөд содон байлаа.

Эх сурвалж: www.zms.mn