Б.ТУУЛ
...Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигоны бор тал минь... хэмээн Монгол улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн нэгэнтээ шүлэглэсэн байдаг билээ. Түүн лүгээ адил, хангай газрын энгэр дэнж, Төв аймгийн Лүн сумын нутагт нар, хур тэгширсэн сайхан зун болж байна.
Эх сурвалж: www.zms.mn