Д.ЖАВХЛАН

 Монголын ширээний теннисний лигийн аварга шалгаруулах долоо дахь тэмцээн эхлээд хоёр сар болж байна. Он дамжин тоглож буй энэ удаагийн лигт найман баг өрсөлдсөнөөс хагас шиг­шээд дөрвөн баг үлдээд байна. Тэмцээнд түрүүлж хоёр хожсон баг аваргын төлөө тоглоно. Долоо хоно­гийн эхний өдөр шөвөгт үлдсэн лигийн нэг удаа­гийн аварга “Өег”, баг Э.Алтантулга ахлагчтай “Хасу мегават” багтай, “Петровис” баг лигийн гурван удаагийн аварга “Апу фрутта” багтай шийд­вэрлэх тоглолт хийлээ. Дээрх багуудын  хожсон хоёр баг нь финалд үлдэх юм. Хагас шигшээ тог­лол­тын салхийг ОУХМ Э.Алтантулга ахлагчтай “Хасу мегават” баг, энэ­хүү лигийн тэмцээний нэг удаагийн аварга “Өег” багууд эхлүүллээ.

Олон улсын хэмжээ­ний мастер Э.Алтантулга, спортын мастер С.Баяр­магнай, Б.Эрдэнэсувд за­луу тамирчин Н.Билэг­жаргал Б.Сийлэгмаа Н.Жар­галсайхан өсөх ирээдүйтэй тамирчин спор­тын дэд мастер Б.Бат­дэлгэр, А.Анх-Эрдэнэ, У.Саруулсайхан нарыг эг­нээн­дээ нэгтгэсэн “Өег” багийн тоглолт ширүүхэн боллоо. Хоёр багийн эхний сет хүч тэнцүүхэн өрнө­сөн. Учир нь энэ жилийн лигт бүх багууд хоёроос доошгүй залуу тамирчин­тай байх ёстой гэсэн жур­мын дагуу залуу тамирч­дыг түлхүү оруулсан байв. “Хасу мегават”, “Өег” багуудын  урдчилсан шат­ны хоёр тоглолтод багийн лидрүүд болох ОУХМ Э.Ал­тантулга, спортын мастер Д.Лхагвасүрэн нар 1:1-ийн харцаатай тэнцсэн юм. Даагаа нэхэх тоглол­тод 11:8, 11:9, 11:6-аар Э.Алтантулга илүүрхэн “Хасу мегават” багийн финалд хүрэх замыг сай­хан эхлүүлэв. Тэдний дараа “Хасу мегават”-ын хоёр дахь аркетыг спортын мастер С.Баярмагнай, “Өег” багийн Н.Жаргал­сайхан нар үргэлжлүүллээ. Энэ тоглолт хурдан болж өрнөв. Туршлагаар илүү хашир мастер С.Баярмаг­най залуу өрсөлдөгч Н.Жар­галсайханыг 3:0-ээр төвөггүйхэн буулган авлаа.  Багуудын гурав дахь аркетыг “Өег” багийн А.Анх-Эрдэнэ авч өөрийн хүч­тэй өрсөлдөгч Б.Эр­дэнэ­сувдтай дөрвөн парт тоглов. Тоглолтын эхний хожлыг “Өег” багийн А.Анх-Эрдэнэ авсан. Гэвч дараагийн гурван тоглол­тод спортын мастер Б.Эр­дэнэсувд хүч давамгайлан тоглож тоглолтын тооны харьцааг 3:1 болгосон юм. Дэд мастер Ё.Батдэлгэр, спортын мастер Д.Лхагва­сүрэн, А.Анх-Эрдэнэ нар гурав дахь тойргийн тог­лолтод хариуцлагатай тог­лосноор тооны ерөнхий харьцааг 4:4 болгон тэн­цүүлж шийдвэрлэх ес дэх сет спортын мастер Б.Эр­дэнэсувдтай залуу мастер У.Саруулсайхан нараас бүх зүйл шийдэгдэх болов. Шийдвэрлэх тулаан дөр­вөн сет үргэлжлэв. 3:1-ээр “Хасу мегават”-ын Б.Эр­дэнэ­сувд багийнхныхаа ялал­тыг баталгаажуулж фи­налд багаа авчирч чадав. Харин нөгөө хэсгийн Я.Бэгз ахлагчтай “Петро­вис” болон ОУХМ Х.Энх­төр ахлагчтай лигийн гур­ван удаагийн аварга “Апу фрутта” багийн эхний тог­лолт 5:2-оор аваргууд хагас шигшээгийн эхний ялал­таа авлаа. Харин энэ хоёр багийн хоёр дахь тоглолт эсрэгээр эргэж “Петро­вис” багийнхан өрсөл­дөгчөө илт давуу буулган авлаа. Хожил хожигдлын харьцаа тэнцсэн учир хай­наа хагалах тоглолт гарах нь тодорхой болов. Хайна хагалах тоглолтод хэн хож­сон нь алтан медалийн төлөө нөгөө хэсгийн авар­га “Хасу мегават” багтай өрсөлдөх юм. Долоо дахь удаагийн лигийн аваргын төлөөх тоглолт маргааш ширээний теннисний “Оч” клубт болох юм.