Б.ТУУЛ

Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо

сэргээн мандуулсны 112, ардын хувьсгалын 102 жилийн ойн хүрээнд, баяр наадмын үйл ажиллагааны хүрээг өргөтгөж Монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой “Соёлын наадам”-ыг 2023 оны 7 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Соёл Урлагийн Их Сургуулийн багш, оюутнууд, ажилчид, соёлын өв тээгчид, уран бүтээлчид зэрэг 200 гаруй хүн хамтран, Хүй Долоон Худгийн “Монгол Наадам” цогцолборт зохион байгуулан ажиллаж байгаа билээ. 

Тус наадмын хоёр дахь өдөр буюу 7-р сарын 12нд "Соёлын наадам" өглөөний  10:00 цагаас эхлэн наадамчин олны сэтгэлийг догдлуулсан олон сайхан үзүүлбэрээ дэлгэлээ. “Морьтны гайхамшиг” шоу үзүүлбэр, язгуур урлагийн тоглолтууд болон монгол түмний нэгдмэл үнэт зүйлсийг агуулсан өв тээгчдийн сонирхолтой урлагийн номеруудыг наадамчин олонд толилууллаа. 

Эх сурвалж: www.zms.mn