Б.Нямсүрэн

 Ерөнхийлөгчийн зарлигаар Говь-Алтай аймгийн Халиун, Бигэр, Цогт гурван сумын заагт орших Бурхан буудай уул төрийн тахилгатай боллоо.

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумын нутагт орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авчээ. Бурхан буудай уулын Нам богдын орой дахь буудай хэлбэрийн улаан чулууг нутгийн ардууд эрт дээр үеэс тахин шүтэж байсан нь Бурхан буудай хэмээгдэх болжээ. Тиймээс  эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан байна.  Бурхан буудай уул нь Хярын нуурын мянган булш, Үертийн цагаан хаалга зэрэг өвөрмөц тогтоцтой цавчим өндөр сүрлэг байц хад, хадан хавцал хясаагаар хүрээлэгдсэн байна.

Эх сурвалж: www.zms.mn