Б.Нямсүрэн
Долдугаар сарын 14- 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ.
Маргааш Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 15, 17-нд Хангай, Хөвсгөлийн, Хэнтийн уулархаг нутгаар 16-нд төвийн аймгуудын зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +16...+21 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +33...+38 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.
Эх сурвалж: www.zms.mn