Б.Нямсүрэн
Баяр наадмын өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн” орчинд 1100 орчим цагдаагийн алба хаагч наадамчин олны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэж ажилласан.
Мөн "Хүй долоо худаг"-т цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийт болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Түр хүрээ” байгуулжээ. Тиймээс цагдаа, дотоодын цэргийн 4000 гаруй алба хаагч Төв цэнгэлдэх, Хүй долоо худаг болон иргэд, олон нийтийн ихээр цуглаж буй газар, голын эрэг дагуу хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ жилийн хувьд гэмт хэрэг, зөрчил, хүүхэд төөрөх, халаасны хулгайн гэмт хэрэг өмнөх жилүүдийнхээс эрс буурсан аж.
Эх сурвалж: www.zms.mn