Б.ТУУЛ

Хүй долоон худагт байрлах баяр наадмын талбайг тойроод хүмүүсийн сонирхлыг татсан хөгжөөнт тоглоомыг энд тэндгүй тоглуулж байна.

Сугалаа сугалах, сур харвах, дартс шидэх, хүрд эргүүлэх, цагираг оруулах, хийн буугаар буудах гээд янз, янзын хөгжөөнт тоглоомыг хүмүүс сонирхож байв. Үнийн хувьд сонирхуулахад, сугалаа нэг удаад 2000 төгрөг төлөөд хонжворт нь агаарын бөмбөлгөөс эхлээд эвлүүлдэг тоглоом, дээс, хөл бөмбөг, хүүхдийн унадаг дугуй зэргийг өгөх гэнэ.

Мөн 2000 төгрөгөөр нум сум харвуулж байсан бол 3000 төгрөгөөр дартс шидээд онож чадвал 5000-50000 хүртэл мянган төгрөг эргүүлж авах боломжтой гэнэ. Энэ мэтчилэн элдэв, янзын хөгжөөнт тоглоом "Хүй долоон худаг"-ийн талбайгаар дүүрэн байна. 

Эх сурвалж: www.zms.mn