Б.ТУУЛ

 

Үндэсний их баяр наадмыг хуушуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс ч "Хүй долоон худаг"-т хуушуурын гэр хаа сайгүй төвхнөжээ. Худалдаа үйлчилгээний бичил зах, хувь хүмүүсийн наймаа бизнес өргөн хүрээтэй байрласан байна. Хуушуурын үнэ эхний өдөр зарим газарт 1000-1200 төгрөг гэж байв. Харин төд удалгүй 1500-2000 төгрөг болсон байв. Хоёр дахь өдрөөс эхлэн нэг хуушуурын үнэ 2500 төгрөг болжээ. Ихэвчлэн үхэр, хонины махтай хуушуур зарж борлуулж байна.

 Харин өнөө жил айраг харьцангуй бага зарагдаж байна. Олдоц бага байгаа нь орон нутагт зуншлаг тааруу, зун оройтож эхэлсэнтэй  холбон тайлбарлах хүмүүс ч бас байв.  Гэхдээ Архангай, Булган, Төв зэрэг аймгуудаас авчирсан айраг энэ тэнд  тааралдаж байлаа. Үнийн хувьд нэг аяга нь 5000 төгрөг, литрээр нь авбал 7000-9000 төгрөгийн үнэтэй байна. Харин уяачдын галаар ороход айраг цагаа элбэг дэлбэг угтаж байна. 

Эх сурвалж: www.zms.mn