Б.БОЛОР
Улсын наадмын түүхэнд шүдлэндээ түрүүлж хязааландаа аман хүзүүдсэн 13 хүлэг байдаг аж. Үүнээс зургаа нь тойруулга угшилтай гэдэг. Мөн сүүлийн гурав нь “Түмний Эх” галын нэг уяаны морьд юм байна. Тухайлбал,
2023 онд П.Батсайханы Тогоруу халзан
2007 онд Г.Алтангэрэлийн Сүлд хүрэн
2004 онд Ц.Энхбаярын Хамар цагаан
1998 онд Ч.Дугарсүрэнгийн Саарал
1985 С.Жамсранжавын Сарт
1982 онд Морин тойруулгын Солонго
1977 онд Морин тойруулгын Тайван зээрд
1972 онд Морин тойруулгын Зээрд халзан
1968 онд Б.Төгс-Очирын Хар бор
1957 онд Ж.Сүрэнжавын Зээрд халзан
1950 онд Т.Гомбо-Очирын Цавьдар
1936 онд Г.Дагмид-Очирын Шил зээрд улсын наадамд шүдлэн, хязааландаа дараалан торгон жолоо өргүүлж байжээ.
Эх сурвалж: www.zms.mn