П.Амгалан
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн үндэсний их баяр наадам тохиож буй.
Үндэсний их баяр наадмын шагайн харваа долдугаар сарын 6-наас эхэлсэн. Энэ жил 114 багийн 900 гаруй шагайн харваачид оролцож байна. Өнөөдөр насанд хүрэгчдийн найман шигшээ багийн харваачид хоёр хэсэгт хуваагдан тойргийн тоглолт явагдаж байна.
Тодруулбал, Улаанбаатар, Дорноговь, Өмнөговь зэрэг найман багийн тамирчид оролцож буй. Насанд хүрэгчдийн харваа энэ сарын 9-нд эхэлсэн бөгөөд Ховд, Баян-Өлгий, Дорнод аймгаас бусад аймгууд болон Улаанбаатар хотын 83 баг бүртгүүлжээ.