Д.ОЮУ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийслэлчүүдийн бараг тэн хагас Хүй долоон худгийн дэнжид нааддаг. Өмнөх жилүүдэд наадамчид хог хаягдлаа ил задгай, замбараагүй хаях сөрөг үзэгдлүүд мэр сэр гарч байв. Тэгвэл энэ жил иргэдийн ухамсар дээшилсэн, хогоо зориулалтын цэгт хаядаг болсон. Мөн цаасан хайрцаг, уутанд хийж авч яваад хог ачиж буй дэвшил гарч байна" гэж СХД-ийн ТҮK-ийн ажилтнууд ярилаа.
Нийслэлийн захирагчийн албанаас жилээс жилд уяачдын гал, зам, автомашины зогсоол,үйлчилгээний газруудын байршил, зохион байгуулалтыг сайжруулж ирсэн. Энэ жилийн хувьд хурдан морины уралдаан долдугаар сарын 10-нд эхэлсэн. Гэхдээ үйлчилгээний газрууд 7-8-ны өдрүүдэд баярын бэлэн байдлыг хангажээ.
Хүй долоон худгийн дэнж цэвэрхэн, наадамчид тав тухтай наадаж байна.
Эх сурвалж: www.zms.mn