Б.ТУУЛ

Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, 12-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

-Монгол орны нийт гол мөрөн, нуурын усны түвшин нэмэгдэж хүчтэй үeрлэж байгаа тул баталгаат зам, гүүр гармаар зорчих

-Амралт, аялал зугаалгаар явахдаа гол, мөрөн, нуурын эргээс хол зайд байрлаж амрах

-Гол нуурын усанд сэлэхгүй байх, зориулалтын бус хийлдэг завь, гудас, тоглоом ашиглахгүй байх

-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол, нуурын эрэг орчимд тоглуулахгүй байх

-Мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа сэрэмжлүүлэх мэдээ, зөвлөмжийг дагаж хайртай гэр бүл, найз нөхөд, хамт олноо болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна. 

Эх сурвалж: www.zms.mn