Б.Нямсүрэн

Улаанбаатар хотод жюү жицүгийн насанд хүрэгчдийн болон мастерс ангиллын XX удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь энэ сарын 15-20-ний өдрүүдэд “Степпе-Арена”-д зохион байгуулагдана. Тэмцээнийг  Засгийн газрын “Монголд зочлох жил”-ийн хүрээнд, Нийслэл Улаанбаатар хотын “City of Nomad” үзэл баримтлалтай нийцүүлнэ. Мөн үндэсний өв соёлыг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 60 гаруй орны 1200 орчим тамирчин, зочид төлөөлөгчдөд сурталчлан таниулах юм.

Эх сурвалж: Zms.mn