Б.НЯМСҮРЭН

Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “Миний нутаг” яруу найргийн наадам боллоо. Болор цомын эзэн Б.Жамбалдорж “Эмээл” шүлгээрээ тэргүүн байрыг хүртэв.  Харин дэд байрт яруу найрагч Д.Гомбосүрэн, гутгаар байрт яруу найрагч С.Начин шалгарлаа. Тодруулбал, тус наадмын нэгдүгээр шатад 21 аймаг, 9 дүүргийн 250 иргэн бүтээлээ илгээсэн байна. Үүнээс хоёрдугаар шатны шалгаруулалтад 25 бүтээл шалгарчээ. Энэ сарын 21-ний өдөр Монгол туургатан театрт шалгарсан оролцогчид өөрсдийн бүтээлээ уншиж, сонсогч түмэндээ хүргэсэн байна.

Эх сурвалж: www.zms.mn