Б.НЯМСҮРЭН
Д.Бандийн нэрэмжит бага насны боксчдын улсын аварга шалгаруулах "Олимпын гараа" тэмцээнд "Бүргэд” клубын дөрвөн тамирчин амжилттай оролцлоо. Тодруулбал, өсвөрийн тамирчин Г.Энхгэрэл алтан медаль, М.Билгүүнболд мөнгөн медаль, Б.Мөнх-Эрдэнэ, О.Амартайван нар хүрэл медаль хүртсэн байна. Тус тэмцээнд 49 байгууллагын 487 боксчин хурд хүч авхаалж самбаагаа сорьжээ. “Олимпын гараа” тэмцээн энэ жилээс эхлэн бага насны УАШТ нэрээр болж байгаа юм. Бага насны анхдугаар УАШТ-д манай улсын өсвөрийн шилдэг ширэн бээлийтнүүдээс гадна Казакстан, ОХУ-ын Буриад улсаас тамирчид ирж оролцжээ. Тэмцээн 11-12, 13-14 насны ангиллаар охид хөвгүүдийн 22 жинд болж аваргуудаа тодруулсан байна.
Эх сурвалж: www.zms.mn