Б.НЯМСҮРЭН

Хөгжмийн зохиолч, "Никитон" хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат АНУ-д болсон  “Disney On Ice” шоуны хөгжмийн зохиолчоор шалгарчээ. Тэрбээр энэ тухайгаа "Америкийн нэгдсэн улсын “Disney On Ice” шоуны хөгжмийн зохиолчоор шалгарсандаа баяртай байна. Та нартайгаа хуваалцмаар санагдлаа. Мөн дэлхийд алдартай 104 жилийн түүхтэй “Ringling Brothers & Bailey” Greatest show on earth цирк тодорхой хугацаанд хаагдаж байгаад дахин нээлтээ хийхээр ажиллаж эхэллээ. Мөн энэ шоуны Хөгжмийн зохиолчоор ажиллах хүнд бөгөөд хариуцлагатай ажилд томилогдлоо. Ингээд Монгол хөгжмийн зохиолчийн хөгжим дэлхийн тайзуудаар сонсогдоно. Маш их баяртай байна" гэлээ. 

Б.Чинбат нь АНУ-д ажиллаж, амьдарч байхдаа "Металлика", "U2", Алишиа Кейс, Арета Франклин, Стиви Вондэр, Пийбо Брайсон зэрэг ододтой нэг тайзнаа тоглож, дуучин Арета Франклины төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагчаар ажилласан. Мөн  нүүдлийн цирк болох "Ringling Brothers and Bailey"-д оролцсон билээ.

Эх сурвалж: www.zms.mn