Б.ТУУЛ
ОХУ-ын Эрхүү мужийн Гэрэл зурагчдын нийгэмлэгийн уран бүтээлчид манай улсад хүрэлцэн ирж, Монгол дахь Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газар буюу бидний сайн мэдэх “РЦНК”-д "Народы Сибири" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн толилуулж байна. Тус үзэсгэлэнд Сибирийн үзэсгэлэнт байгаль, ой тайгад амьдардаг цаатнуудын амьдрал, уламжлалт нүүдэлчин ахуй, бөөгийн соёл, цаатан омгийн сонин содон зан заншил, загас агнуурын амьдрал зэрэг үзэсгэлэнт Сибирь, тайгын амьдралыг харуулсан агшин бүрийг гэрэл зургийн хальснаа буулгасан шилдэг бүтээлүүдийг дэлгэжээ. "Народы Сибири" үзэсгэлэнгээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.
Эх сурвалж: www.zms.mn