П.АМГАЛАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймгийн Засаг даргаар П.Лхагважавыг батламжилжээ. Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 19-р хуралдаан өнгөрсөн тавдугаар сард болж, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Аймгийн Засаг даргад МАН-аас нэр дэвшүүлээгүй бөгөөд АН-ын намын бүлгээс П.Лхагважавыг нэр дэвшүүлж хурлын төлөөлөгч нарын 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон билээ.

Эх сурвалж:www.polit.mn