Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Монголын циркийн урлагийн шинэ хөтөлбөр, үзүүлбэр найруулан, урын санг нь баяжуулж, монголын циркийн урлагийн түүхэнд анх удаа тэнцвэрт нугаралт хийн, дэлхий дахинаа сурталчлан таниулж, үе үеийн мэргэжлийн жүжигчдийг бэлтгэн сургаж, циркийн урлагийг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан “Хүн сарнай” уран нугаралтын төвийн тэргүүн, Төрийн шагналт, Ардын жүжигчин, уран нугараач Бэгзсүрэнгийн Норовсамбууд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа. Гавьяат багш цолоор:

  • Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын Ажлын албаны дарга, гимнастикийн спортын дасгалжуулагч Чадраабалын Дарьсүрэн,
  • Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулийн орлогч захирал, доктор, дэд профессор Лувсанцэрэнгийн Дугаржав,
  • Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн багш, доктор, профессор Жагдагийн Даваа,
  • Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн профессорын багийн ахлагч, доктор, профессор Бадамын Оюунцэцэг,
  • Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор Сэд-Очирын Жаргалсайхан,
  • Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ахмад багш Ламжавын Норжин,
  • Төрийн албаны зөвлөлийн ахмад ажилтан Дашбалын Батбаяр,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 107 дугаар сургуулийн ахмад багш Батмөнхийн Цэрэндулам,
  • Санхүү, эдийн засгийн их сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн багш, профессор Дамбын Гэрэлмаа,

Хүний гавьяат эмч цолоор:

  • Эх хүүхэд, эрүүл мэндийн үндэсний төвийн ахмад эмч, клиникийн профессор Төөдийн Оюунбилэг,
  • Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн зөвлөх эмч Норпилын Байгалмаа,
  • “Энэрэлт манал” эмнэлгийн ерөнхий эмч Аюурзанын Уранчимэг,

Малын гавьяат эмч цолоор:

  • “Өгөөмөр Адимон” ХХК-ийн захирал, малын их эмч Содномын Наранбат,

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:

  • “Монгол эм импекс концерн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Батбаярын Болормаа,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Боловсролын яамны ахмад ажилтан, түүхийн ухааны доктор, профессор Дондогжалын Мөнх-Очир,
  • Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро экологийн сургуулийн зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор, профессор Бадамын Нинж,

Гавьяат эдийн засагч цолоор:

  • “Сөүл нүдний төв” ХХК-ийн нягтлан бодогч, Зенитчдийн холбооны тэргүүн Буяндэлгэрийн Дарьцэцэг,
  • Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Жигжидийн Ганбат,
  • Үндэсний статистикийн хорооны ахмад ажилтан Цэнджавын Бадрах,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Орхон аймгийн Соёл, урлагийн байгууллагын ахмад ажилтан Дашийн Цэрэнбат,
  • Чөлөөт уран бүтээлч Түдэвийн Батжаргал,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн төслийн удирдагч асан, Урлаг судлалын ухааны доктор, профессор Жамбалын Энэбиш,

Гавьяат тамирчин цолоор:

  • Монголын шайбтай хоккейн шигшээ багийн тамирчин Намжилын Мишигсүрэн,

Гавьяат дасгалжуулагч цолоор:

  • Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны жүдо бөхийн дасгалжуулагч Пүрэвдоржийн Нямлхагва,

Гавьяат тээвэрчин цолоор:

  • Завхан аймгийн Тарвагатайн нурууны тусгай хамгаалалттай газрын жолооч Дашнамжилын Шатарбат,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • “Их засаг” олон улсын их сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн зөвлөх профессор Бүдрагчаагийн Дашдаваа,
  • Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын ахмадын хорооны дарга Раднаабазарын Эрдэнэцэцэг,
  • “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Банзарын Мөнхцэцэг,

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:

  • Байгаль орчны салбарын ахмад ажилтан Батгомбын Отгонсүрэн,
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн Усны судалгааны төвийн захирал, доктор, профессор Даваагийн Басандорж,
  • Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Буянцогтын Түмэнчимэг,

Гавьяат уурхайчин цолоор:

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Минсэлийн Болдбаатар,

Гавьяат барилгачин цолоор:

  • Зам, гүүрийн зураг төсөл, барилгын “ГЭБТ” ХХК-ийн зөвлөх Гаваагийн Чагнаадорж,

Гавьяат холбоочин цолоор:

  • Үндэсний статистикийн хорооны ахмад ажилтан, “Жи Мобайл” компанийн зөвлөх инженер Гомбожавын Оюунбаяр,

Сүхбаатарын одонгоор:

  • “Монгол хурандаа” нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсын гавьяат багш, хурандаа Чойжавын Баатар нарыг шагналаа. Мөн эрхэлсэн ажил хөдөлмөрөөрөө манлайлсан бусад хүмүүст Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтангадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Цэргийн хүндэт медалийг тус тус олголоо.