Д.ДАРАМБАЗАР

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн болох Душанбегийн Гран Прид Монголын 19 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээнд эмэгтэйчүүдийн +78 кг-д А.Адьяасүрэн, -48 кг-д Г.Наранцэцэг, эрэгтэйчүүдийн -100 кг-д Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртлээ. Г.Наранцэцэгийн хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд нутагт нэгт Б.Баасанхүүг ялсан бол Б.Гончигсүрэн Данийн Матиас Мадсеныг илүүрхэв. Харин А.Адьяасүрэн Польшийн Кинга Волжакийг ялсанаар Монголын гурав дахь медалийн эзэн боллоо.

Эх сурвалж: www.zms.mn