ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН
Үндэсний бичиг үсгийн баяр "Монгол бичигтэн" үзэсгэлэн өнөөдөр, маргааш хоёр өдөр Чингис хааны үндэсний музейд болж байна. Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн санаачилгаар Үндэсний статистикийн хорооноос үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгааг анх удаа төрийн 149 гаруй албан хаагчийг хамруулан, үр дүнг нь нэгтгэсэн байна. Судалгаанд оролцогчдоос нас, хүйс, эзэмшсэн мэргэжил, боловсрол, эрхэлж буй ажил, төрийн албаны ангилал гэсэн ерөнхий мэдээлэл цуглуулахаас гадна үндэсний бичгийн мэдлэгийн түвшин, сургалтад хамрагдах хэрэгцээ байгаа эсэх, сургалтыг ямар хэлбэрээр авч болох талаар дараагийн шатны ажлыг төлөвлөхөд шаардлагатай мэдээллийг цуглуулсан ажээ.
Эх сурвалж www.polit.mn