П.АМГАЛАН

УДЭТ У.Шекспирийн зохиол "Ромео, Жульетта" жүжгийг шинэ бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр толилуулна.  151 дэх удаагаа үзэгчдийн хүртээл болох гэж буй  жүжгийн  гол дүр Ромеод соёлын тэргүүний ажилтан Б.Шинэбаяр,  Жульеттад залуу жүжигчин Т.Анхзул нар тоглохоор болжээ. Гэгээн хайрын тухай өгүүлэх уг жүжиг гуравдугаар сарын 29-нийг дуустал үзэгчдэд хүрэх аж. Жүжгийн дүрүүдэд

  • Меркуцио Г.Ганбат
  • Тибальт Т.Сэргэлэн /Соёлын тэргүүний ажилтан/
  • Бенволио Б.Золжаргал /Соёлын тэргүүний ажилтан/
  • Өрлөг эх Ж.Оюундарь /Гавьяат жүжигчин/
  • Лоренцо С.Болд-Эрдэнэ /Гавьяат жүжигчин/
  • Капулетти Н.Ялалт /Соёлын тэргүүний ажилтан/
  • Хатагтай Капулетти Г.Отгонцэцэг /Соёлын тэргүүний ажилтан/
  • Монтекки Г.Амгаланбаатар /Гавьяат жүжигчин/
  • Хатагтай Монтекки О.Долгор /Соёлын тэргүүний ажилтан/
  • Парис Д.Мөнх-Од /Соёлын тэргүүний ажилтан/
  • Розалина М.Тогтохжаргал /Соёлын тэргүүний ажилтан/
  • Хотын захирагч П.Цэрэндагва /Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин/
  • Эмийн санч Б.Жаргалсайхан /Ардын жүжигчин/
  • Пьетро Ц.Рагчаа
  • Жованни Ц.Жаргалсайхан
  • Бальтазар И.Дашнамжил
  • Самсон Ц.Төгсбилэгт /Соёлын тэргүүний ажилтан/
  • Тибальтын дагуул О.Майдарравжаа
  • Олны хэсэгт СУИС-ийн оюутнууд тоглох юм байна.

Эх сурвалж:www.polit.mn