Б.ЖАВХЛАН

FIBA 3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд Сингапур улсад болно. Тус тэмцээнд оролцох Монгол улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг бүрэлдэхүүн тодорлоо. Үүнд эрэгтэй багт Ариунболдын Ананд, Даваасамбуугийн Дэлгэрням, Энхбатын Дөлгөөн, Онолбаатарын Энхбаатар нар сонгогдсон бол эмэгтэй багт Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Цэнджавын Болорцэцэг, Онолбаатарын Хулан, Мөнхсайханы Цэрэнлхам нар шалгарсан юм.

Сонирхуулахад, 3x3 сагсан бөмбөгийн Азийн АШТ-нд манай улсын эрэгтэй баг 2017 онд түрүүлж 2018, 2019 онд мөнгөн медаль хүртэж байсан бол эмэгтэй баг 2013 онд хүрэл медалийн эзэн болж байв.

Эх сурвалж:www.polit.mn