П.АМГАЛАН

Гавьяат жүжигчин Ө.Уянга "Мongolian classic recital-2" тоглолтоо энэ сарын 18-нд үзэгчдэд хүргэнэ. Тоглолтод Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир болон дуучин Г.Шижирболд, Б.Батжаргал, Б.Уранзолбоо, төгөлдөр хуурч Э.Намуун, Ү.Уртнасан, ятгачин, гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ, морин хуурч Н.Жигжиддорж нар оролцох юм байна. Мөн энэ удаа дуучин Ө.Уянга шинэ өнгө төрхөөр үзэгчтэйгээ уулзах гэж буйгаараа онцлог аж. Тодруулбал, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын мэргэжлийн дуучдад зориулан бичсэн романс болон ардын дууны найруулгыг төгөлдөр хуур, ятга, морин хууртай хослуулан хүргэх юм байна.

 Эх сурвалж:www.polit.mn