П.АМГАЛАН

Өсвөрийн 18 нас хүртэлх  насны хоккейн  Азийн аварга шалгаруулах  тэмцээн  “Степпа Арена”  мөсөн өргөөнд үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдрийн тоглолтод Монголын шигшээ баг АНЭУ-ын шигшээ багтай таарч 10:2-оор  ялалт байгуулсан. Тоглолтын үеэр манай багийн тамирчин  Б.Билгүүн тав, Д.Лхагвадорж, Б.Мөнхманлай, М.Чинзолбоо, Б.Дөлгөөн, Э.Ариунбилэг нар тус бүр нэг гоол оруулсан. Харин Монголын шигшээ баг өнөөдөр 17:00 цагт Узбекистаны хүчирхэг багтай гурав дахь тоглолтоо хийнэ.

 Эх сурвалж:www.polit.mn