Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА 

 

Дэлгэцийн урлагийн шилдэг бүтээл шалгаруулах 95 дахь удаагийн “Оскар-2023” наадмын шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос Анжелес хотын "Долби" театрт болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадам олон онцлогтой болсон юм. Жишээлбэл, анх удаа Ази эмэгтэй “Шилдэг эмэгтэй гол” дүрийн шагнал хүртлээ. Мишель Ёо энэ удаад “Оскар”-ын наадмын 11 төрөлд нэр дэвшсэн “Everything Everywhere All at Once” киноны дүрээрээ ийнхүү алтан цом өргөв. Мөн кино сонирхогчдын дунд энэ жилийн наадмын “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагналыг хэн хүртэх бол гэсэн хүлээлт, таамаглал байсан. Тэгвэл кино урлагаас түр хөндийрөөд байсан Холливувын нэрт жүжигчин Бредэн Фрэсер “The Whale” киноны дүрээрээ хүртэж, кино урлагийн салбарт эргэж ирснээ тунхаглалаа. Харин “Оскар-2023” наадмын шилдэг киногоор долоон төрөлд тэргүүлсэн  “Everything Everywhere All at Once” кино шалгарсан юм. Ингээд наадмын шилдгүүдийг танилцуулъя.

 

"Оскар-2023" наадмын шилдгүүд

Шилдэг эрэгтэй туслах дүр: Жүжигчин Ke Huy Quan  / Everything Everywhere All at Once / киногоор 
Шилдэг эмэгтэй туслах дүр: Жүжигчин Жэйми Ли Кертис / Everything Everywhere All at Once/ киногоор 
Шилдэг эффекттэй кино: “Avatar: The Way of Water” кино
Шилдэг олон улсын кино: “All Quiet on the Western Front” кино 
Шилдэг эх зохиол: “Everything Everywhere All at Once” кино 
Шилдэг киноны дуу: “RRR” киноны дуу “Naatu Naatu” дуу 
Шилдэг найруулагч: Даниел Кван, Даниел Шейнерт Кертис /Everything Everywhere All at Once/ киногоор
Шилдэг эрэгтэй гол дүр: Бредэн Фрэсер / The Whale/ киногоор 
Шилдэг эмэгтэй гол дүр: Мишель Ёо Кертис /Everything Everywhere All at Once/ киногоор
Шилдэг кино: “Everything Everywhere All at Once” кино 
Шилдэг эвлүүлэг: “Everything Everywhere All at Once” кино
Шилдэг дууны найруулга: "Top Gun: Maverick" киноны дууны багийнхан
Шилдэг сэдэвчилсэн зохиол: "Women Talking" кино
Шилдэг хөгжмийн зохиол: "All Quiet on the Western Front" кино
Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино: “The Boy, the Mole, the Fox and the Horse” кино
Шилдэг богино хэмжээний баримтат кино: “Заан шивнэгчид" кино
Шилдэг хувцасны дизайн: Рут Картер
Шилдэг нүүр будалт: “The Whale” кино 
Шилдэг дүр хувиргалт: “The Whale” кино
Шилдэг баримтат кино: "Навальный" кино 
Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино: Гильермо дельТорогийн "Пиноккио" кино 
Шилдэг кино зураг авалт:  "All Quiet On The Western Front" кино 
Шилдэг тайз засалт: "All Quiet On The Western Front" кино 
Шилдэг хувцас загвар: Black Panther “Wakanda Forever” кино 
Шилдэг дуу оруулалт: “Top Gun: Maverick” кино 
Шилдэг продакшны ажил: “All Quiet on the Western Front” кино 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 52 (7037)