Б.ОД

Хип хоп, R&B уран бүтээлчдийн шилдгийг шалгаруулах "Triple X Hit Awards" хөгжмийн наадам Мөсөн өргөөд боллоо. 

Энэ хөгжмийн наадмыг “HIT Entertainment”-ийн үүсгэн байгуулагч Д.Давааням агсны санаачилгаар анх 2004 онд зохион байгуулж байсан. Улмаар 20 жилийн дараа “Triple X HIT awards” нэртэйгээр шинэ уур амьсгал, хэв маягаар зохион байгуулж, 14 номинацид шилдгийг тодруулсан юм. 

Эдгээр номинацийн 40 хувийг олон нийтийн, 40 хувийг зургаан шүүгчийн саналаар, 20 хувьд нь олон нийтийн сүлжээнд байгаа хандалтыг үндэслэн шалгаруулжээ.

Шилдэг уран бүтээлчдийг танилцуулж байна.

Best Male R&B artist: Vandebo хамтлагийн гишүүн Vande

Best Male Hip Hop artist: Реппер Desant

Best Female R&B, Hip Hop artist: "B" продакшны залуу уран бүтээлч NENE

Music video of the year: Артист Seryoja

Song of the year: Артист Mo'G

Best Music Producer of the year: А.Ариунболд

Label/ Crew of the year: Toonot Records

Best Album of the year: Артист AM-C

Best Collaboration: FlaMrs MVandeGangaa

Video Director of the year: н.Мөнхтулга

Rising Star of the year: 290 (back in the business)

Underrated Artist of the year: Ebo (hestuu baina)

Shocking Star of the year: Артист Morning star (fallen angel)

"Triple X HIT Awards"-ын шүүгчдийн нэрэмжит шагналыг ThunderZ тус тус хүртжээ. 

Эх сурвалж:www.polit.mn