Д.ДАРАМБАЗАР

Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам, Монголын Бүх ард түмний спортын өвлийн XVI наадамд “Алдар” спорт хороо 14 дэх удаагаа багийн дүнгээр тэргүүллээ. Удаах байранд тэмцээнийг зохион байгуулагч Орхон аймаг шалгарсан бол хилийн цэргийн 0208-р тусгай салбарын “Хилчин” спорт хорооны баг тамирчид III байрт шалгарлаа. Харин энэ тэмцээний шилдэг аймгаар Хөвсгөл аймаг тодорсон бол шилдэг ерөнхий боловсролын сургуулиар Төв аймгийн Эрдэнэ сум тодорлоо. Анх удаагаа өвлийн спортын наадам аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан бөгөөд 12 аймаг, долоон дүүргийн баг тамирчид хурд хүчээ үзэн шилдгүүдээ шалгаруулсан юм.

Эх сурвалж: www.polit.mn