Д.ДАРАМБАЗАР
Монголын бүх ард түмний XVI наадам, Монголын хүүхдийн спортын VII наадмын өвлийн төрлийн гүйлтийн цанын тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний өдрүүдэд хүүхдийн спортын наадмын төрлүүд явагдаж аваргуудаа тодрууллаа. Гүйлтийн цанын 17-18 насны хөвгүүдэд Булган аймгийн тамирчин Т.Өсөх-Ирээдүй түрүүлсэн бол дэд байрт Сонгинохайрхан дүүргийн тамирчин А.Хүслэн шалгарлаа. Харин охидын ангилалд Орхон аймгийн тамирчин Б.Энхжин түрүүлсэн бол Сүхбаатар дүүргийн тамирчин Х.Эрдэнэтунгалаг дэд байрт орсон юм. Медалийн тоогоор багцалбал, гүйлтийн цанын тэшилтийн төрлөөр Орхон, Булган аймаг зургаан медаль хүртэж, тэргүүлэв. Харин Төв аймаг гурав, Дархан, Сэлэнгэ, Архангай аймгийн баг тамирчид тус бүр нэг медаль хүртсэн юм.
12 хүртэлх, 13-14, 15-16 насанд медаль хүртсэн тамирчдыг жагсаалтаар хүргэе.
12 хүртэлх насны хөвгүүдийн гүйлтийн цана тэшилт 3 км төрөлд:
- Тэргүүн байранд-Лхагва-Орших Өнөбаясгалан /Орхон аймаг/
- Дэд байранд-Батбаяр Шинэдөл /Орхон аймаг/
- Гутгаар байранд-Баттөмөр Даваажаргал /Төв аймаг/
12 хүртэлх насны охидын гүйлтийн цана тэшилт 2 км төрөлд:
- Тэргүүн байранд-Ариунжаргал Анхилуу /Сонгинохайрхан дүүрэг/
- Дэд байранд-Булганбаяр Мөнхжин /Орхон аймаг/
- Гутгаар байранд-Одхүү Одгэрэл /Булган аймаг/
13-14 насны хөвгүүдийн гүйлтийн цана тэшилт 5 км төрөлд:
- Тэргүүн байранд-Батбаяр Бямбажаргал /Өвөрхангай аймаг/
- Дэд байранд-Ариунжаргал Оргил /Сэлэнгэ аймаг/
- Гутгаар байранд-Гэндэнсүрэн Төгөлдөр /Сонгинохайрхан дүүрэг/
13-14 насны охидын гүйлтийн цана тэшилт 3 км төрөлд:
- Тэргүүн байранд-Отгонбат Анужин /Орхон аймаг/
- Дэд байранд-Мөнхбаяр Эрхсаран /Булган аймаг/
- Гутгаар байранд-Түвшинбаяр Аясгалан /Булган аймаг/
15-16 насны хөвгүүдийн гүйлтийн цана тэшилт 10 км төрөлд:
- Тэргүүн байранд-Амаржаргал Ганзориг /Сүхбаатар дүүрэг/
- Дэд байранд-Сансар Мөнхжаргал /Төв аймаг/
- Гутгаар байранд-Батболд Амарсайхан /Булган аймаг/
15-16 насны охидын гүйлтийн цана тэшилт 5 км төрөлд:
- Тэргүүн байранд-Наранбат Нандинцэцэг /Дархан-Уул/
- Дэд байранд-Алтанхуяг Ариунбилэг /Булган аймаг/
- Гутгаар байранд Жамъяанжав Уянга /Архангай аймаг/
Тэмцээнд 10 аймаг, нийлэлийн дөрвөн дүүргийн 128 тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорьсон юм. Шагналыг аймгийн Засаг даргын орлогч, зохион байгуулах хорооны дарга А.Түвшинжаргал, аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Д.Дэлгэрбаяр, Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ганболд, М.Майцэцэг, Б.Мягмарсүрэн, Монголын цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал нар гардууллаа.
Эх сурвалж: www.polit.mn