Т.САЙХАН
Бахрейн Улсын Манама хотод Азийн хөлбөмбөгийн холбооны /АХБХ/ 33 дугаар их хурал боллоо. Уг хуралд АХБХ-ны гишүүн 46 улс албан ёсны эрхтэйгээр оролцож ирэх 2023-2027 оны дөрвөн жилийн шинэ удирдлагын баг, удирдах зөвлөлөө шинэчлэн сонгож, хийх ажлуудаа хэлэлцэж баталлаа. Их хурлаар АХБХ-ны ерөнхийлөгчөөр Шейх Салман Бин Халифа болон таван бүсийн Дэд ерөнхийлөгчийн нэгээр Зүүн бүсийг төлөөлөн МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарыг улиран сонголоо.
МХБХ сүүлийн жилүүдэд Азийн томоохон холбоодтой үйл ажлаараа өрсөлдөж, 2018 онд Япон, БНАСАУ-ын Хөлбөмбөгийн холбоодтой эн зэрэгцэн нэгэн шагналын тавцанд гарч, АХБХ-ны "Өсөх ирээдүйтэй холбоо"-гоор шалгарсан юм. Дашрамд дурдахад, МХБХ өдгөө Герман дасгалжуулагч Майкл Вайсс, Румын улсын иргэн, хаалгачийн дасгалжуулагч Драгош Плопеану, Техникийн захирал Тунис улсын иргэн Хатем Соусси, дасгалжуулагчийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Словак улсын иргэн Растислав Бозик, 16-19 насны Охидын шигшээ багийн дасгалжуулагч Япон улсын иргэн Рио Наоко Кавамото гэсэн дэлхийн хэмжээний мэдлэг боловсролтой мэргэжилтнүүдийг Монголдоо ажиллуулж байна.
Эх сурвалж:www.polit.mn