Ч.ТУЛГА

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шарав амьд сэрүүн байсан бол 70 насыг  зооглох байлаа.  Суут хөгжмийн зохиолчийн гэр бүл, хамтран зүтгэгч уран бүтээлчид, анд нөхөд болон “Б.Шарав сан”, “Таван нүдэн” брэнд, “On&Off”  продакшинтай  хамтран түүний дууны болон хөгжмийн бүтээлүүдээс бүрдсэн “Баярлалаа” хүндэтгэлийн тоглолтыг  амжилттай зохион байгууллаа. Түүнийг дэлхийд данстай уран бүтээлч байсныг “Замбуу тивийн магтуу” нь ЮНЕСКО-гийн хөгжмийн алтан сан хөмрөгт бүртгэгдсэн, “Хэрлэнгийн домог” бүтээлийг  “Нобел”-ийн шагнал гардуулах ёслолд тоглосон зэрэг баримтууд харуулдаг. “Баярлалаа” концертод “Хэрлэнгийн домог” бүтээлийг анх удаа Монголдоо эгшиглүүлсэн нь хүндэтгэлийн тоглолтын гэнэтийн бэлэг байв.  Мөн энэхүү тоглолтод Б.Шаравын амьдралынхаа сүүлийн жилүүдэд туурвисан “Жаргалтхааны тэмдэглэл”,“Асемын тэмдэглэлүүд” зэрэг олон шинэ бүтээлүүд анх удаа сонсогчдод хүрлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 222 (6954)