З.БАТЦЭЦЭГ

 

Германы алдартай “Aldi Nord” хямдралтай дэлгүүрийн удирдлагууд ажлын цагийг багасгахаар шийджээ. Энэ нь эрчим хүчний хэрэглээг багасгахад зайлшгүй шаардлагатай. Энэ тухай тус сүлжээний албан ёсны твиттер хуудсанд мэдээлсэн байна. Ирэх сарын 1-нээс жижиглэн худалдааны цэгүүд 20:00 цагаас буюу ердийнхөөс нэг, хоёр цагийн өмнө хаана гэж тус компани мэдээллээ. Тус компани ажиллах цагаа тохируулж, эрчим хүч хэмнэхэд идэвхтэй хувь нэмэр оруулж байна гэж мэдэгдэлд дурджээ.

Одоогоор шинэчлэл зөвхөн 2022-2023 оны өвлийн улиралд хамаарах болно гэдгийг сүлжээний төлөөлөгчид тодотгов. Aлди Норд супермаркетууд яг одоо 21:00, 22:00 цаг хүртэл ажиллаж байна. Төв болон Баруун Европын хэд хэдэн оронд цахилгааны бөөний үнэ 2022 оны эхний болон II улиралд дээд хэмжээнд хүрсэн талаар өмнө нь мэдэгдэж байсан. Оргил ачааллын үеийн улс орнуудын цахилгааны дундаж өртөг 2021 оны мөн үетэй харьцуулахад 229 хувиар өссөн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 205 (6937)