З.БАТЦЭЦЭГ

 

Хэрвээ үг их хүч чадал агуулдаггүй байсан бол дэлхий дээр ийм олон залбирал, магтаал, шившлэг байхгүй байх байсан. Эрт дээр үеэс бидний өвөг дээдсийн оюун санаанд аюулаас хамгаалах хэллэгүүд тогтсон байдаг. Тэднийг дахин дахин давтсаар тэд анхны ид шид гэгчийг бий болгосон. Үүнээс антропологичдын үзэж байгаагаар шашин үүсжээ. Ид шидийн үгсийг бөө, анагаагч, мэргэ төлөгчид мэргэжлийн түвшинд хэрэглэж эхэлсэн. Соёл иргэншил хөгжихийн хэрээр лам нар дээд тэнгэрт ханддаг болсон.

Үгийг үл тоомсорлож болохгүй. Үгс бидний өвөг дээдэст аюултай мөчүүдэд тусалж, дэлхий даяарх сая сая хүний сэтгэлийн амар амгаланг олоход тусалдаг. Эдгээр энгийн мөртлөө ид шидтэй хэллэгээс эхлээд та ч бас туршаад үзээрэй.

 

Ид шидийн хэллэгийг хэрхэн зөв хэлэх вэ

Ид шидийг мэдрэхийн тулд биелнэ гэдэгт итгээрэй. Нүдээ аниад гүнзгий амьсгаа аваад тайван орчинг төсөөлж эсвэл тайвшруулах хөгжим асаагаарай. Үгийн утгыг өөртөө шингээж, дор хаяж таван минутын турш хэд хэдэн удаа давтаж хэлнэ. Давталтын хооронд түр зогсоод, гүнзгий амьсгаа авч, эдгээр хэллэгийг мэдрэхийг хичээгээрэй. Хэллэгээ дуусгаад нүдээ аажуухан нээгээрэй. За одоо хэллэгэндээ орцгооё.

 

"Би тайван байна"

Мэдээж тайван бус байдалд ингэж хэлбэл үр дүнд хүрэхгүй. Гэхдээ та энэ хэллэгийг ухамсартайгаар тайван үедээ өөртөө давтан хэлэх юм бол стресс хэрхэн буурч, амар амгалан, тайвшралыг олж байгаагаа мэдрэх болно.

"Би жаргалтай байна"

Гутранги үзэлтнүүдэд энэ хэллэг их тохиромжтой. Олон удаа давтаж хэлээрэй. Тэгвэл та эргэн тойрны ертөнц хэрхэн өөрчлөгдөж байгааг харах болно.

"Намайг хайрладаг"

Энэ хэллэг нь таныг өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд түлхэц өгч, хэсэг хугацааны дараа эрчүүдийг соронз мэт татаж эхэлдэг.

 

"Би үзэсгэлэнтэй"

Зарим жирийн бүсгүйч өчнөөн олон эрийг байлдан дагуулж байдаг. Үүний нууц нь зөвхөн дур булаам байдалд төдийгүй өөртөө итгэлтэйд байж болно. Энэхүү энгийн хэллэг нь үүнийг биелүүлэхэд тань туслах болно.

"Би эрх чөлөөтэй"

Гадны нөхцөл байдал таныг хүлсэн мэт санагдах үе байдаг. Энэ хэллэг нь үргэлж сонголт байдаг. Таны дотоод сэтгэлийг юу ч эвдэж чадахгүй гэдгийг мэдрүүлнэ.

"Би амжилттай"

Нийгмийн сүлжээн дэх найзуудын амжилтыг харахаас залхаж байна уу. Тэднийг харахаа больж энэ хэллэгийг давтан хэлээрэй. Санаа зовох зүйлгүй.

 

"Би баян"

Хэллэг нь ажил мэргэжлийн гараагаа эхэлж байгаа, ярилцлага өгөх гэж байгаа эсвэл амжилтад хүрэхийн тулд аль хэдийнэ тэмүүлж яваа хүмүүст тохиромжтой. Энэ нь ирээдүйг төсөөлж, бизнест анхаарлаа төвлөрүүлэхэд тань туслах болно.

"Би эрүүл"

Энэ бодлоор өөрийгөө урамшуулаарай, магадгүй тэвчээртэй байж өөрийгөө эдгээх хүчийг өөрөө олж харах болно (болгоомжтой: эмч нарт үзүүлж болохгүй гэсэн үг биш шүү).

"Би эрч хүчтэй"

Намар болоод эрч хүч суларсан байвал витамин уухын хажуугаар энэ хэллэгийн хэлээд үзээрэй. Өөрөө өөртөө итгүүлж чадна гэдэг бол агуу зүйл.

 

"Би эерэг байна"

Сөрөг хандлага нь амин чухал энергийг хэр их хааж, мөрөөдлөө биелүүлэхэд саад болж байгааг та төсөөлж ч чадахгүй. Энэ шидэт хэллэгийг өдөр бүр давтаж хэлээрэй. Таалагдсан хэд хэдэн хэллэгээ сонгож чадав уу. Одоо та ертөнцийг үзэх хандлагаа өөрчлөхийг тэсэн ядан хүлээж байна уу, битгий яар. Үргэлж нэг хэллэг дээр төвлөрч, нэгэн зэрэг олон хэллэг хэлэх шаардлагагүй. Ингэснээр та эрч хүчээ төвлөрүүлж, хүссэн зүйлдээ илүү хурдан хүрэх болно.

Эх сурвалж: www.polit.mn