Б.ОД
Дэлхийн аварга шалгаруулах пауэрлифтингийн тэмцээн Канадын Сент Жонсын Ньюфаундленд хотод болов.
Тус тэмцээнд Монголын гурван тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр М1 ангиллын 74 кг-ын жинд ОУХМ С.Энхбат суултын төрөлд 240 кг-ыг өргөж мөнгө, шахалтын төрөлд 155 кг-ыг шахаж мөнгө, таталтын төрөлд 240 кг-ыг амжилттай өргөснөөр мөнгөн медаль хүртэв.
Тэрбээр үндсэн гурван төрөлдөө мөнгөн медаль хүртэж, нийлбэр дүнгээр мөнгөн медалийн тавцанд гарчээ.
М1 ангиллын -120 кг-ын жинд Б.Үүрцайх суултын төрөлд 205 кг-ыг өргөж хүрэл, шахалтын төрөлд 170 кг-ыг шахаж хүрэл медаль хүртсэн бол таталтын төрөлд 200 кг-ыг өргөж хүрэл медаль хүртэн гуравдугаар байр эзэлжээ. Энэ удаагийн тэмцээнээс Монголын гурван тамирчин бүгд медаль хүртсэн байна.
Эх сурвалж:www.polit.mn